“Миксэл Марафон”-ы Автомашины ялагч тодорлоо

Миксэл компани нь харилцагчдаа дэмжиж хамдаа хөгжихийг зорилго болгон энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бүтэн улирлын туршид үргэлжилсэн марафоны Автомашины ялагчийг тодруулж бэлгээ гардуулан өглөө.

Супер бэлэг Nissan Advan автомашин эзнээр Баянзүрх захын харилцагч Эрдэнэцэцэг тодорсонд “Миксэл” компаний хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь аз амжилтыг хүсэн ерөөе.

  

Тус марафоны хугацаанд манай олон олон харилцагчид ялагч болж Угаалгын машин, Ухаалаг телевиз, Iphone7, Автомашин гээд 6 төрлийн нийт 90 бэлгийг “Миксэл” компаниас харилцагчиддаа өгсөн.

Цаашид бид улирал бүр харилцагч та бүхэнд зориулан “Үргэлж илүү” өгөөжтэй хамтын ажиллагааны хувилбаруудыг санал болгох болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн